borgol.netХамтран ажиллах
Кофе шопын эздэд

Хэрэглэгч тань дахин ирдэг болно

borgol бол апп татахгүй loyalty систем: тамгын карт хэрэглэгчийн Apple/Google Wallet-д, мэдэгдэл түгжээ дэлгэц дээр, үр дүн нь тайлан дээр. Та кофегоо л хийнэ — үнэнч байдлыг бид автоматжуулна.

⚡ Хэрэглэгч 10 секундэд нэгдэнэ📱 Апп татахгүй — Wallet-д шууд💬 SMS-ээс 5 дахин хямд мэдэгдэл📊 Дахин ирэлт тоогоор хэмжигдэнэ

Танил асуудал

Хуучин арга яагаад ажиллахгүй байна вэ

Зүүн талд — өнөөдрийн байдал. Баруун талд — borgol-той бол.

Цаасан карт гээгддэг

Цүнхэнд мартагдаж, угаалгад ороод шинээр эхэлдэг.

Карт утаснаас нь салдаггүй

Wallet дотор амьдардаг — хэзээ ч гээгдэхгүй, элэгдэхгүй.

Апп хэн ч татдаггүй

Нэг аяга кофены төлөө апп суулгаж, бүртгүүлэх хүн ховор.

Юу ч татахгүй, 10 секунд

QR уншаад утасны дугаараа бичихэд карт нь Wallet-д орчихно.

SMS үнэтэй, үр дүн нь харагддаггүй

₮50-60/ш илгээгээд хэд нь эргэж ирснийг мэдэх аргагүй.

₮10 push, эргэж ирэлт тоологдоно

Түгжээ дэлгэц дээр гарна. Хэдэн хүн буцаж ирснийг тоогоор харна.

Эхлэх зам

Гурван алхамд ажиллаж эхэлнэ

Танаас шаардагдах зүйл: лого, өнгө, шагналын нөхцөл. Бусдыг нь бид.

  1. 1

    Бид тохируулна

    1 өдөр · Танаас лого, өнгө л хэрэгтэй

    Брэнд өнгө, шагналын нөхцөлийг оруулаад лангуун дээрх QR наалтыг хэвлэхэд бэлэн болгож өгнө.

  2. 2

    Хэрэглэгч нэгдэнэ

    10 секунд · Апп татахгүй

    QR уншаад утасны дугаараа бичихэд карт нь Apple / Google Wallet-д шууд орно.

  3. 3

    Цаашид автоматаар

    Та зөвхөн тамга дарна

    Төрсөн өдөр, эргэн ирэлтийн мэдэгдэл өөрөө явна. Та үр дүнгээ л хардаг.

Юу өгөх вэ

Танай шопод юу авчрах вэ

Гол давуу тал

Түгжээ дэлгэцийн push

Мэдэгдэл хэрэглэгчийн түгжээ дэлгэц дээр шууд гарна — утсаа ч онгойлгох шаардлагагүй. SMS ₮50-60 бол энэ ₮10 (багцад багтсан хэсэг нь үнэгүй).

Пүрэв · 9:41

Танай кофе

одоо

Тамга 4/5 нэмэгдлээ · дахин 1 аяга

Утсаа онгойлгохгүйгээр л хардаг

Дахин ирэлт хэмжигдэнэ

30 хоногт хэдэн хүн эргэж ирснийг, кампанит ажил бүр хэдэн хүн буцааж авчирснийг тоогоор харна.

Автомат кампанит ажил

Төрсөн өдрийн бэлэг, 45+ хоног ирээгүй хүнд win-back — өөрөө ажиллана.

Гишүүнчлэлийн түвшин

10 / 25 / 50 аяганд Мөнгөн, Алтан, VIP — үнэнч хүн статусаа картан дээрээ хардаг.

Шинэ хэрэглэгчийн суваг

borgol.net купоны store-д гарснаар танайхыг мэдэхгүй байсан кофечид ирнэ.

Олон салбар, нэг удирдлага

Салбар бүрдээ тусдаа купон эсвэл бүгдэд нэг. Байршилд ойртоход карт өөрөө сануулна.

Багцууд

Эхлээд үр дүнг нь хараарай

Starter багц үнэгүй. Гэрээгээр баригдахгүй, хэзээ ч зогсоож болно.

Starter

Туршаад үзэхэд

ҮнэгүйҮргэлж

  • 1 салбар
  • 300 идэвхтэй карт
  • Тамга · шагнал · дуудлага
  • Автомат кампанит ажил
  • Купоны store-д гарах
Үнэгүй эхлэх

Growth

Хамгийн эрэлттэй

₮99,000/сар

  • Хязгааргүй карт
  • Гараар push — сард 4 багтсан
  • Бүрэн analytics (D30, funnel, суваг)
  • Гишүүнчлэлийн түвшин
  • Өөрийн брэндинг
Үнэгүй эхлэх

Chain

Сүлжээ дэлгүүрт

₮249,000/сар

  • Хязгааргүй салбар
  • Гараар push — сард 12 багтсан
  • Салбар харьцуулсан тайлан
  • Онцлох байршуулалтын эрх
  • Тусгай дэмжлэг
Үнэгүй эхлэх

Багтсанаас илүү гараар push илгээвэл ₮10/мэдэгдэл · Купоны store-ийн «Онцлох» байршуулалт тусдаа

Асуулт хариулт

Түгээмэл асуулт

Хэрэглэгч апп татах уу?

Үгүй. Карт нь iPhone-ий Apple Wallet, Android-ийн Google Wallet дотор амьдардаг — хоёулаа утсанд урьдчилан суусан байдаг.

Тоног төхөөрөмж хэрэгтэй юу?

Байгаа утас эсвэл iPad л хангалттай — уншуулагч нь вэб дээр ажиллана. Хүсвэл ₮50-100k-ийн гар QR scanner залгахад шууд танигдана.

Хэр хурдан эхлэх вэ?

Нэг өдөр. Лого өнгөө өгснөөс хойш бид тохируулаад QR наалтыг тань бэлдэж өгнө — маргааш нь хэрэглэгч карт авч эхэлнэ.

Гэрээгээр баригдах уу?

Үгүй. Starter үнэгүй, төлбөрт багц нь сараар — хэзээ ч зогсоож болно.

Хамтран ажиллая

Мэдээллээ үлдээгээрэй — 24 цагийн дотор залгаад, хүсвэл маргааш нь шопыг тань холбочихно.

Starter багц үнэгүй · Гэрээгээр баригдахгүй · Тохиргоог бид хийнэ

Кофе уудаг хэрэглэгч үү? Купоны цуглуулга руу