borgol.net

Үйлчилгээний нөхцөл ба нууцлалын мэдэгдэл

Сүүлд шинэчилсэн: 2026-07-12

Юу вэ?

borgol нь кофе шопуудын тамгын картыг Apple Wallet / Google Wallet-д байрлуулдаг үйлчилгээ юм. Та карт нэмснээр тухайн дэлгүүрийн урамшууллын хөтөлбөрт бүртгүүлж байна гэсэн үг.

Ямар мэдээлэл цуглуулах вэ?

  • Утасны дугаар — таны картыг таних, нэг дэлгүүрт давхардуулахгүй байхад
  • Нэр (заавал биш) — бариста таныг нэрээр чинь угтахад
  • Төрсөн өдөр (заавал биш) — төрсөн өдрийн урамшуулал илгээхэд
  • Тамганы түүх — хэзэә тамга авсан, шагнал хүртсэн

Юунд ашиглах вэ?

  • Тамга тоолох, шагнал олгох
  • Картын мэдэгдэл: тамганы шинэчлэл, «захиалга бэлэн», дэлгүүрийн урамшууллын мэдээ (Wallet картаар, SMS биш)
  • Дэлгүүрт өөрийн үйлчилгээгээ сайжруулах нэгдсэн тоон үзүүлэлт

Таны мэдээллийг зөвхөн карт нэмсэн дэлгүүр тань болон borgol (Agent AI LLC) харна. Гуравдагч этгээдэд зарахгүй, дамжуулахгүй.

Мэдэгдлээс татгалзах

Картыг Wallet-ээсээ устгахад бүх мэдэгдэл зогсоно. Урамшууллын мэдэгдэл нэг хэрэглэгчид 7 хоногт 2-оос олонгүй очно.

Мэдээллээ устгуулах

Бүртгэлтэй утасны дугаараасаа agentai.mn-ээр хүсэлт илгээвэл 7 хоногийн дотор бүх мэдээллийг тань устгана.

Хариуцагч

Agent AI LLC · Улаанбаатар, Монгол · agentai.mn